УДЭТ-ын тайзнаа МЭӨ 209-XX зуун хүртэлх үндэсний түүхэн 5 жүжиг тоглоно

УДЭТ-ын тайзнаа өнөөдрөөс эхлэн энэ сарыг дуустал МЭӨ 209-XX зуун хүртэлх үндэсний түүхэн жүжгүүдээ толилуулахаар болжээ. Үзвэрийн жилийн нээлтийн хувьд  энэ сарын 8-нд тохиох бөгөөд Ш.Гүрбазарын зохиол, СТА Ч.Түвшиний найруулсан "Жаргаагүй нар" түүхэн эмгэнэлт жүжгээр эхлэх юм байна.

"Үндэсний түүхэн жүжгийн өдрүүд"-ийн хүрээнд тоглогдох 5 жүжиг:

  1. Ш.Гүрбазар "Жаргаагүй нар" түүхэн эмгэнэлт жүжиг, Найруулагч СТА Ч.Түвшин
  2. Б.Цогнэмэх "Тэнгэрийн хүү" түүхэн туульсын жүжиг, Найруулагч ТС Н.Наранбаатар
  3. Б.Лхагвасүрэн "Тамгагүй төр" түүхэн эмгэнэлт жүжиг, Найруулагч УГЗ Ч.Найдандорж
  4. Д.Равжаа "Саран хөхөө" түүхэн жүжиг, Найруулагч АЖ Б.Мөнхдорж
  5. С.Жаргалсайхан "Тэмүүжин" түүхэн жүжиг, Найруулагч УГЗ Б.Баатарын бүтээлүүд тус тус тоглогдох юм. 

 

 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)