УДБЭТ-ын гоцлол дуучин Б.Батжаргал томоохон уралдааны финалд шалгарч үлджээ

Алтан унжлагат хэмээх гал тахиа жилийн шинийн 4-ний билэгт сайн өдөр та бүхэндээ нэгэн сайхан мэдээг дуулгахад таатай байна. УДБЭТ-ын гоцлол дуучин Б.Батжаргал маань "BBC Cardiff Singer of the World" хэмээх 2 жил тутам зохион байгууллагддаг олон улсын нэр хүндтэй том уралдааны эцсийн шатанд шалгаран үлджээ. Уг уралдаанд дэлхийн 50 гаруй улс орны 500 орчим чадварлаг дуучид оролцдог бөгөөд эцсийн шатанд шилдэг 20 дуучин үлдэж өрсөлддөг билээ. Тэрээр 2017.06.12-ны өдөр St.David Hall-д эцсийн шатанд дуулах юм байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)