Угандад хөрсний гулгалт болж 108 хүн амь үрэгдлээ

Угандын уулархаг муж Будудад олон хоног бороо үргэлжлэн орсны улмаас хөрсний гулгалт болж 108 хүн амь үрэгдэж, олон хүн сураггүй болсон байна. Тус улсын Онц байдллын сайд Муса Экверу гамшиг болсон газарт очиж, нөхцөл байдалтай танилцжээ. Түүний мэдэгдсэнээр 300 гаруй хүн сураггүй алга болсны 60 орчим нь хүүхдүүд агаад аврагчид шаварт дарагдсан сүм, айлын байшин дороос хүмүүсийг аврах ажиллагаагаа үргэлжлүүлж байна.
Улаан загалмай нийгэмлэг Засгийн газарт хандан Угандын армийн инженерүүдийг илгээхийг хүссэн ч нааштай хариу аваагүй бололтой. Учир нь халуун орны усархаг бороо дор хаяж нэг сар үргэлжлэх агаад тэр болтол яагаад ч нэмэргүй гэж эрх баригчид үзэж байгаа бололтой. Засгийн газрын зүгээс амь үрэгдсэн хүмүүсийн оршуулганд зориулан 100 орчим авс өгснөөр албан ёсны тусламж дууссан бололтой.
Угандын нийслэл Кампалагаас 275 орчим км зайтай оршдог Будуда мужид жилийн энэ улиралд бороо орж, хөрсний гулгалт их болдог ч энэ удаагийнх шиг олон хүний аминд хүрсэн тохиолдолт гарч байгаагүй аж.  
 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)