Угаарын хийнд хордож амиа алдсан иргэдийн дурсгалд зориулан 1080 зул өргөнө

Угаарын хийнд хордож нас барсан долоон иргэний дурсгалд зориулж сэтгүүлчид зул өргөх ёслол зохион байгуулах талаар мэдээлэл хийлээ. 

Энэ талаар сэтгүүлч О.Батханд ярихдаа "Амиа алдсан долоон иргэн дотор хоёр ба дөрвөн настай хүүхэд байсан нь сэтгэл эмзэглүүлж байна. Улаанбаатар хотын утааг бууруулахын тулд 10 гаруй жилийн хугацаанд хагас сая ам.доллар зарцуулсан ч үр дүнд иргэдийн амь хохирч байна.

Иймд тэд хүний амь хохирсон харамсалтай хэрэгт гэм буруутай хүмүүс нь хариуцлага хүлээхийг шаардлаа. 

Амиа алдагсдын гэгээн дурсгалыг хүндэтгэн аравдугаар сарын 11-ний өдрийн 18:00 цагт Д.Сүхбаатарын талбайд 1,080 зул өргөх ёслолыг хийх юм байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)