Угаартсан иргэн түргэн тусламжийн машинд нас баржээ


Сонгинохайрхан дүүргийн II хороонд уржигдар 16.44 цагт байшин шатаж, 56 настай эрэгтэй амиа алджээ. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах 26 дугаар ангийн долоон алба хаагч, дуудлага өгснөөс 10 минутын дараа газар дээр нь очиход иргэн Б угаартан, гудамжинд ухаан алдсан байжээ. Түүнд анхны тусламж үзүүлж, нийслэлийн Түргэн тусламжийн төвийн эмчид хүлээлгэн машинд суулгасан ч тэрбээр замдаа нас барсан байна.

Дашрамд дуулгахад, энэ оны эхний найман сард улсын хэмжээнд ахуйн түймэр 2520 удаа гарч, 49 хүн нас барж, 27 хүн түлэгджээ.


Бэлтгэсэн: Ч.Туяа


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)