Угаартсан иргэний амь насыг авран хамгаалжээ

2018 оны 3 дугаар сарын 4-ний шөнийн 2 цаг 10 минутад Багануур дүүргийн 5 дугаар хорооны Залуусын хэсэгт гал гарч байна гэсэн дуудлага ирсэн байна. Дуудлагын дагуу дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 64 дүгээр ангийн нэгдүгээр салааг очиход иргэн Э, Ц нарын гэр /бранк/ шатсан байдалтай байжээ. Аврагчид утаанд угаартсан  иргэн Д /56 настай эмэгтэй/-г аварч, нийт 50 сая төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан юм.

Дуудлагын дагуу Онцгой байдлын хэлтсийн нийт 32 алба хаагч, 3 автомашинтайгаар зургаан цаг гаруй хугацаанд үүрэг гүйцэтгэж, галыг бүрэн унтраалаа гэж Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)