Увс аймагт нийт 5 машинтай 21 хүн цасанд боогджээ

Цасанд боогдох

Увс аймгийн Сагил сумын Үүрэг нуур багийн нутагт орших “Үүрэг” нуурын ойролцоо Бөхмөрөн сумаас Улаангом сумын чиглэлд явж байсан /16 том хүн, 3 хүүхэдтэй/ “Стана”,  Ланд-200,  Приус-20 загварын автомашин-2, нийт 4 автомашин цасанд боогдсон тухай дуудлагыг 10.21-ний өдрийн 21.00 цагт хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 21:35 цагт хөдөлгөөн үйлдэн 100 км зам туулан 04:00 очиж иргэн Б /45 настай, эрэгтэй/ эзэмшигчтэй “Стана” загварын автомашин, У /27 настай, эрэгтэй/ эзэмшигчтэй Ланд-200 загварын автомашин,  Б /33 настай, эрэгтэй/ эзэмшигчтэй Приус-20 загварын автомашин, Л /45 настай, эрэгтэй/ эзэмшигчтэй Приус-20 загварын автомашинтай, нийт 19 хүн цасанд боогдсон байсныг 1 цаг 30 минут ажиллаж автомашинуудыг татан гаргасан байна.

Мөн тус аймгийн Тариалан сумын Бургастай багийн “Бургастай” гэдэг газар иргэн Т /38 настай, эрэгтэй/, Б /37 настай, эмэгтэй/ “Ниссан атлас” загварын автомашинтай цасан шуурганд замаа алдаж, замын хажуу руу орсон тухай дуудлагыг 10.21-ний өдрийн 21.20 цагт хүлээн авсан аж. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр ангийн 4 алба хаагч, 1 автомашинтай 21:00 цагт ангийн байрлалаас хөдөлгөөн үйлдэн 70 км зам туулан 23:00 цагт очиж 14 минут ажиллаж автомашиныг татан гаргажээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)