Увс аймагт малын хулгайг бууруулах чиглэлээр ажиллаж байна

Тус цагдаагийн газраас малын хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр 2020 оны 05 дугаар сарын 01-нээс 06 дугаар сарын 20-ныг хүртэлх хугацаанд “Хаврын нүүдэл” тусгай арга хэмжээг аймгийн хэмжээнд зохион байгуулж байна. Энэ үеэр малчдын нүүдэллэж байгаа газраар морьт болон мотоцикльтой эргүүл хяналт шалгалт хийж, мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр бэлтгэсэн санамж, сэрэмжлүүлэг иргэдэд тарааж ажиллаж байна.
Тус аймагт 2020 оны эхний 04 сарын байдлаар мал хулгайлах гэмт хэрэг 4 нэгжээр буюу 40 хувиар буурсан эерэг үзүүлэлттэй байгаа болно.

Малаа хариулгатай, сонор сэрэмжтэй байхыг иргэддээ анхааруулж байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)