Увсын нутгийн зөвлөл АН-ын үүдэнд жагслаа

Увсын нутгийн зөвлөлийнхөн АН-ын үүдэнд жагсав. Тэд АН-ын үүдэнд жагсах болсон шалтгаан нь намын даргын сонгуулийн “царцааны нүүдэл”-ийг зогсоох шийдвэртэй холбоотой ажээ. АН-ын дүрэм, АН-ын VI Их хурлын тогтоолоор гишүүд анхан шатны нам дээрээ бүртгүүлж санал өгөх эрхээ авах байсан ч нэр бүхий хүмүүс АН-ын төв байранд бүртгэл явуулж олон тооны гишүүдийг бүртгэж дүрэм зөрчсөн байна. Ийнхүү дүрэм зөрчсөнийг АН-ын удирдлагууд таслан зогсоож, “царцааны нүүдэл”-ийг царцаах тушаал гаргасныг царцаанууд эсэргүүцэж байгаа аж.

Увсын нутгийн зөвлөл гэдгийг нотлох нотолгоо нь Цөмийн энергийн газрын дарга асан Н.Тэгшбаяр, АН-ын Улс төрийн бодлогын газрын дарга Д.Анхбаяр нар толгойлж байгаа явдал. Эндээс Увсын нутгийн зөвлөлийн Н.Тэгшбаяр, Д.Анхбаяр нар юуны учир царцаануудыг царцаах тушаалыг эсэргүүцэж байгаа вэ гэдэг асуулт гарна. Хариулт нь Увсын нутгийн зөвлөлийнхөн царцаа нүүлгэж байтал царцаах тушаал гарсан уу гэдэг. Мөн Н.Тэгшбаяр нэр дэвшигч Л.Гантөмөрийн сонгуулийн штабд ажиллаж байгаа гэдгээ М.Батчимэгийг хэвлэлийн хурал хийх үеэр хамт байлцаж нотолсон. Харин Д.Анхбаяр нь нэр дэвшигч Н.Алтанхуягийн Улаангом дахь гэрийн хамар хашааны хүн. Одоо ч Н.Алтанхуягийн сонгуулийн штабын ажилтан. Тэгэхээр Увсын гаралтай нэр дэвшигчид төв Халхаас босч өрсөлдөж буй гурвынхаа эсрэг нэгдсэн байна гэдгийг нотлоод байх шиг.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)