УБТЗ-ын ажилчдын үр дүнгийн шагналт цалинг 200 хувиар нэмж олгохоор болжээ

2019 онд УБТЗ 28 сая тонн ачаа тээж өмнөх оныхоо амжилтыг ахиулсан байна. Иймд тээврийн төлөвлөгөөт үзүүлэлтүүд давж биелж байгаатай уялдуулан төмөр замчдын 2019 онд үндсэн цалинг нь 10 хувиар нэмэгдүүлснээс гадна шинэ оны босгон дээр 2019 оны жилийн ажлын үр дүнгийн шагналт цалинг нь 200 хувиар тооцож олгохоор болжээ. Мөн энэ онд манай улсын нутгаар дамжин өнгөрсөн чингэлгийн галт тэрэгний тоо 1450 хүрсэн аж. 2016 оноос хойш УБТЗ-ын ажилтнуудын дундаж цалин 30 шахам хувиар өссөн үзүүлэлттэй байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)