УБТЗ топ 100 аж ахуйн нэгжийг түүчээлэгчдийн нэгээр тодорлоо

Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран топ 100 аж ахуйн нэгжийг эрэмбэлж, өргөмжлөл гардуул лаа. 18 дахь жилдээ болсон эл үйл ажиллагаагаар улс орон, нийгэм, эдийн засгийн хөгжлийн түүчээ болж, сал бар бүртээ манлайлж буй татвар төлөгч, баялаг бүтээгчдийг шалгаруулдаг билээ. Шагнал гардуулах ёслолын арга хэмжээг нээж МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин “Монгол Улсын эдийн засгийн хөгжилд жин тэй хувь нэмэр оруулж, 2018 оны топ аж ахуйн нэгжийн жагсаалтад эрэмбэлэгдсэн нийт аж ахуйн нэгж, бизнесийн салбарын манлайлагч та бүхэнд талархал дэвшүүлье.

Энэхүү топ 100 компани бол улсын татварын орлогын дийлэнхийг бүрдүүлдэг, Монгол Улсын эдийн засгийн гол хөдөлгөгч хүч юм” хэмээлээ. Топ 100 аж ахуйн нэгжийг эрэмбэлэхдээ Сангийн яам, Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Санхүүгийн зохицуулах хороо зэрэг байгууллагын статистик мэдээлэлд үндэслэн, тухайн жилийнх нь орлого, улсын төсөвт оруулсан татвар, нийгмийн даатгал төлсөн ажиллагсдын тоо, ашиг, хөрөнгийн хэмжээ гэсэн үндсэн таван үзүүлэлтийг чухалчилдаг. Эдгээр үзүүлэлтийг хангасан “Эрдэнэт үйлдвэр”, “Эрдэнэс Тавантолгой”, “Оюутолгой”, ХААН банк, “Энержи ресурс”, Худалдаа хөгжлийн банк, Монгол, Оросын хамтарсан “Улаанбаатар төмөр зам” (УБТЗ) нийгэмлэг зэрэг байгуул лага топ 100 аж ахуйн нэгжийг түүчээлж, эхний аравт эрэмбэлэгдэв. УБТЗ нийгэмлэгийн дарга Д.Жигжиднямаа “2018 онд манай хамт олон түүхэндээ байгаагүй дээд амжилт тогтоосон. 

Бид 26.8 сая тонн ачаа тээвэрлэсэн. Энэ мэт олон амжилтыг үндэслээд МҮХАҮТ биднийг топ 100 аж ахуйн нэгжийн нэгээр нэрлэлээ. Нийт тө мөр замчдынхаа нэрийн өмнөөс маш их баярлаж байна. Энэ онд Алтанширээгийн 27 км төмөр замыг ашиглалтад оруулах зорилт тавьсан. Зорилт маань биеллээ олж тавдугаар сарын 24-нд зам барих ажил дуусна. Мөн төмөр замын тээврийн хэмжээг 26 сая тонноос илүү гаргахаар хө дөлмөрлөж, шамдаж буйгаа дуулгая. Түүнчлэн Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн төмөр замын бүтээн байгуу лалтад манай хамт олон гар бие оролцоно” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа. УБТЗ-ынхан хоёр дахь жилдээ топ 100 аж ахуйн нэгжийн нэгээр шал гарч, удахгүй тэмдэглэх 70 жилийн ойгоо өндөр амжил таар угтав. Өнгөрсөн онд Монгол Улсын нутгаар 855 чингэлэг бүхий галт тэрэг дамжин өнгөрсөн нь тус нийгэмлэгийн хувьд өмнө нь байгаагүй том амжилт юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)