Т.Энхсайхан: Цагдаа нар над руу удаа дараа залган дарамталж байна

ХЗДХЯ-ны гадна жагсаал зохион байгуулсан иргэдийг цагдаагийн байгууллагаас дарамталсан гэх асуудлаар Т.Энхсайхан тэргүүтэй иргэд мэдээлэл хийлээ. 

Т.Энхсайхан: ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж нь УИХ-ын даргын албан тушаалд ажиллаж байхдаа Монгол Улсын хуулийг хулгайгаар засаж байгаад баригдан огцорч байсныг Монголын ард түмэн мартаагүй. Тэрбээр эрүүгийн хуулийн 1.10.2-т заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс хойш шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох өдөр хүртэл тоолно гэж зассан. Ингэж тэрбээр МХЕГ-ийн тэрбум төгрөгийн гэмт хэрэгтэй холбоотой авлига, албан тушаалын гэмт хэрэгтнүүдийг суллуулсан. Тухайн үед УИХ-ын гишүүд уг хууль батлагдсаны дараа аюултай хууль баталснаа мэдэж, тус хуулиар хэдэн тэрбум төгрөгийн хэрэгтэй холбоотой авлигачид олноороо ял завших нөхцөл бий боллоо хэмээн ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж руу зөвлөмж хүргүүлсэн. Гэтэл ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж тус хуулийн өөрчлөлтийг ХЗДХЯ дээр бүтэн жилийн турш санаатайгаар дарсан. Үүний үр дүнд Монголын нийгмийг цочроосон Жастын Ш.Батхүүгийн хэрэг хэрэгсэхгүй болох гэж байна. 

Ц.Нямдорж өөрийн хүү Н.Анхбаярыг Австрали улсад суух, Монгол Улсыг төлөөлөх Элчин сайдаар томилуулах шийдвэрийг Засгийн газраар гаргуулаад байна. Авлигачингийн хүүг Монгол Улсыг төлөөлөх элчин сайдаар хүлээж авахгүй байхыг бид Австрали улсын элчин сайдын яаманд хандаж, өргөх бичиг гардуулсан. Гэтэл өчигдөр Австрали улсын ЭСЯ-нд өргөх бичгээ гардуулаад гарч явтал ЦЕГ-ын Хэв журам хариуцсан газрын дарга, цагдаагийн хурандаа н.Амгалан гэгч хүн мөрөөрөө цуглаж яваа иргэдийг хэрцгий бүдүүлгээр хөөж эхэлсэн. Тэр хүн надад "Танай нөхөр чинь цагдаагийн алба хаагч гэдгийг бид мэднэ. Чи дахиад жагсаад үзээрэй. Хэрэв дахин жагсвал нөхрийг чинь ажлаас нь хална шүү" гэж заналхийлсэн. 

"Танай нөхөр чинь цагдаагийн алба хаагч гэдгийг бид мэднэ. Хэрэв чамайг дахин жагсвал нөхрийг чинь ажлаас нь хална шүү" гэж заналхийлсэн.

Үндсэн хуулийн 16.14-т "Аливаа хүнийг гэм буруутай эсэхийг шүүх гэж байгаа бол түүний гэр бүлийн гишүүд, төрөл саданд нь халдаан хэрэглэхийг хориглоно" хэмээн заасан байдаг. Нийгмийн шударга байдлын төлөө тэмцэл минь миний нөхөрт огтхон ч хамааралгүй асуудал" гэлээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (33)