Т.Мөнхсайхан: Шинжилгээний хариуг баттай болгох үүднээс 11 цагийн ЭМЯ-ны мэдээлэлд дурдаагүй

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр коронавирусийн халдварыг дотооддоо алдсан эсэх талаар Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханаас тодрууллаа. 

Тэрбээр "Дэлхий дахинд коронавирусний нөхцөл байдал сайнгүй байна. Иймд коронавирус орж ирэх эрсдэл нэмэгдсээр байгаа учир халдвар хамгаалалтын дэглэмээ сайтар баримтлахыг ард иргэдээсээ хүсэж байна.  Коронавирус алдсан байх магадлалтай талаар ярьж байна. Дотооддоо коронавирус алдаагүй, санаа зовохгүй байж болно. ЭМЯ-ны хяналттай байгаа. Өчигдөр Цагааннуурын боомтоор орж ирсэн жолооч нараас коронавирус илэрсэн. Шинжилгээний хариуг баттай болгох үүднээс 11 цагийн ЭМЯ-ны мэдээлэлд дурдаагүй” гэв.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)