Т.Дүгэрдорж цэргийн арслан боллоо

Жил жилийн наадмын өмнөх томоохон сорилго, цол олгох анхны барилдаан гэдгээрээ онцлогтой Бүх цэргийн наадам Монгол бөхийн өргөөнд болж, 256 хүчтэн зодоглов. 1992 оноос хойш зохион байгуулж буй тус барилдаанд Завхан аймгийн Отгон сумын харьяат, “Даян” дэвжээний бөх Т.Дүгэрдорж найм даван түрүүлж, Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын уугуул, аймгийн арслан Б.Цэдэнсодном үзүүрлэлээ. 

Их шөвөгт аймгийн арслан Ш.Пүрэвгарьд (Завханы Баянтэс), аймгийн начин О.Мөнх-Эрдэнэ (Архангайн Хайрхан) нар шалгарав. Улсын харцага Т.Бэгзсүрэнгийн төрсөн дүү Т.Дүгэрдорж өнгөрсөн жил тус барилдаанаас харцага цол авсныгаа ийнхүү ахиулжээ. Бүх цэргийн наадмаас О.Мөнх-Эрдэнэ харцага, сумын заан Э.Мөнх-Эрдэнэ (Увсын Давст), Т.Батсүрэн (Увсын Малчин) нар начин цол хүртэв. Эл барилдаанд Ч.Санжаадамба, А.Бямбажав, Д.Цогзолдорж нар хоёр удаа түрүүлж, Г.Өсөхбаяр, И.Доржсамбуу нар тус бүр нэг түрүүлж, үзүүрлэсэн амжилтаар бусдыгаа тэргүүлдэг.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)