Т.Гантөмөр: Хүнс хүргэлтийн үйлчилгээг 07:00-17:00 цагт явуулах шийдвэр гаргалаа

Өчигдөр 23:00 цагт Улсын Онцгой комисс хуралдсаны дараа Нийслэлийн Онцгой комисс хуралдаж, өнөө өглөөнөөс эхлэн хүнс хүргэлтийн үйлчилгээг 07:00-17:00 цагт явуулахаар шийдвэр гаргасан гэж Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөр мэдээллээ. 

Мөн тэрбээр, Хүнсний чиглэлийн 770 үйлдвэр байна. Хүнсний хангамж хүргэдэг томоохон сүлжээ дэлгүүр, үйлдвэрийн 2,000 машин, хүнс импортын 220 ААН-ийн 2,000 машин энэхүү цагийн хуваариар, тээврийн дугаарын хязгаарлалтад өртөхгүйгээр 3,731 дэлгүүрт бараа бүтээгдэхүүнээ хүргэнэ. 350 орчим том маркетууд цааш нь өөрийн сүлжээ жижиг дэлгүүрүүдэд энэ цагуудад бараа материалаа хүргэж өгнө.

Гэр хорооллын алслагдсан дэлгүүрүүд дурдагдсан хугацаанд бараагаа авч амжаагүй бол өөрийнхөө хүнсний зориулалтын жижиг машинаар 07:00-10:00 цагт холбогдох хүнс авдаг, гэрээлсэн бөөний захуудаас бараа хангалтаа хийх шийдвэр гарсан. Цаашдаа хүнсний худалдаатай холбоотой үйлчилгээнд явдаг бүх төрлийн машиныг QR системд холбож байна. Даваа гараг гэхэд бүртгээд дуусвал бүх машин уг системээр холбогдож тодорхой цагуудад ажиллах юм" гэлээ. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)