Т.Ганболд: Улаанбаатарт гацсан иргэдэд 100 өрөө гаргаж өгье

Улсын хэмжээнд хатуу хөл хорио тогтоосонтой холбоотойгоор нийслэлд ирсэн орон нутгийн зарим иргэн хонох газаргүй болсон гэх мэдээлэл бий. Тухайлбал, Орхон аймгийн иргэн Л.Билэгтсайхан эхнэрийн хамт Улаанбаатар хотод ирээд хөл хорионд орж, олон хоног машиндаа амьдарсан талаар хэвлэлүүд шуугисан. Тэгвэл “Алтан дорнод Монгол” ХХК-ийн захирал Т.Ганболд тэдгээр хонох газаргүй иргэдэд 100 өрөө гаргаж өгье хэмээн санаачилга гаргав.

Тэрбээр өөрийн цахим хуудсандаа "Өвчин хуучтай хөдөөнөөс ирээд гацсан, орох оронгүй, шинжилгээ нь сөрөг гарсан хүмүүсийг хөдөлгөөн нээх хүртэл байрлуулъя. Гадны тусламж, төсөв бүрдүүлдэг иргэдийнхээ хоолыг төр даах уу? Зөвшөөрөл шаардах уу? 100 өрөө гаргаж өгье, Улсын онцгой комиссын дарга аа" гэж мэдэгдэв.

НЭМЭЛТ МЭДЭЭЛЭЛ:


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (10)