Т.Бадралыг БНХАУ-д, Н.Эрдэнэтуяаг БНСУ-д суух Элчин сайдаар томиллоо

Энэ долоо хоногийн УИХ-ын чуулганы ээлжит хуралдаанаар нийт 17 асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ. 

Хуралдаанаар БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганхуягийг эгүүлэн татаж түүний оронд ОБЕГ-ын дарга, генерал Т.Бадралыг, БНСУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Ганболдыг эгүүлэн татаж түүний оронд Н.Эрдэнэтуяаг томилох асуудлыг хэлэлцлээ. 

Санал хураалтаар Т.Бадралыг БНХАУ-д суух Элчин сайдаар томилохыг 97.9 хувийн саналаар дэмжсэн бол Н.Эрдэнэтуяаг БНСУ-д суух Элчин сайдаар томилохыг 97.5 хувийн саналаар дэмжлээ. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)