Т.Бадамжунайнхан 31 компани үүсгэн байгуулжээ

Төрөөс төрсөн тэрбумтан гэж хэн бэ. Үүний хариултыг олоход ядах юмгүй л дээ. Гэхдээ төрөөс төрсөн тэрбумтнууд маш хүчтэй байдгаас хэвлэл мэдээлэл, олон нийтийн зүгээс төдийлөн шүүмжлэл хүлээж, “халдлага”-д өртөөд байдаггүй юм.

Харин амралтгүй ажиллаж, унталгүй сэтгэж амжилтад хүрсэн хэдэн бизнесменээ бол манайхан тал талаас нь хэмлэж, зоригийг нь мохоож, зүрхийг нь үхүүлчихсэн дээ. Тиймээс хэн нь мөнчгөрөөрөө өндийсөн, хэн нь төрөөс боссон бэ гэдгийг ялгаж салгах учиртай юм.

Бид энэ удаад УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуйн сайд, хотын ерөнхий менежерээр ажиллаж байсан, өөрөөр хэлбэл, насаараа шахам төрд ажилласан Т.Бадамжунайнхны үүсгэн байгуулсан компаниудын нэр, усыг олж авснаа хүргэж байна.

Үнэхээр хөдөлмөрөөрөө байгуулж үйл ажиллагааг нь явуулж байгаа бол түүнтэй ярих юмгүй. Гэхдээ дээр хэлсэнчлэн насаараа төрд ажилласан хүн ийм олон компанитай байгаад бид эргэлзэж байгаа юм. Т.Бадамжунайнхны компаниудын нэр нууц биш бөгөөд нэгэнт ашиг орлого хуримтлуулахаар үйл ажиллагаа явуулж байгаа бол тэдэнд харин ч нэмэр тус болно гэж үзэж байна. Тэднийхэн давхардсан тоогоор 31 компани, аж ахуйн нэгжийг үүсгэн байгуулжээ.

Уулын мод урттай богинотой гэдэг шиг зарим компанийнх нь үйл ажиллагаанд эргэлзмээр зүйл тааралдсаныг энд дурдъя.

Энэ удаад нэрсийг нь, дараагийн удаад эргэлзээтэй компаниудынх нь талаар хүргэх болно.

ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН “ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)