Т.Ариунаа шинэ цомгоо танилцуулах нь

Гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаа “Тэнгэр шиг бай” долоо дахь цомгоо өлгийдөхөд бэлэн болжээ. Тэрбээр тус цомгийнхоо талаар “Миний шинэ уран бүтээлээс бүрдсэн цомог. Сүүлийн таван жилийн турш бүтээсэн уран бүтээлүүдээсээ 10 дууг шилж тус цомогтоо оруулах юм. Уран бүтээлийнхээ өнгө аясыг нэлээд өөрчилсөн. Дууны шүлэг, аялгуу, хөгжмийн дуугаралт ч өмнөхөөс өөр. Ардын уран зохиолч Д.Пүрэвдорж гуайн “Тусгаар тогтнол”, О.Дашбалбарын “Тэнгэр шиг бай” зэрэг шүлгийг дуу болгон дахин “төрүүллээ” хэмээсэн юм. Тус цомогт Т.Бархүүтэй хослон дуулсан “Чамдаа уусна”, реппэр Gee-тэй хамтарсан “Хижи гөрөөс” дуу нь ч багтах аж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)