Төхөөрөмжгүйн улмаас зарим эмчилгээг хийх боломжгүй байна

Булган аймгийн нэгдсэн эмнэлэгт Орхон аймгаас зарим иргэн зорин ирдэг. Энэ бол эмчилгээ үйлчилгээ нь чанартай, эмч мэргэжилтэн нь чадварлаг гэж үнэлдгийг харуулж байна гэж олон түмэн үздэг. Гэвч тоног төхөөрөмжгүйн улмаас зарим эмчилгээг орон нутагтаа  хийж хэвшүүлэх боломж бүрдэхгүй байна.

Тухайлбал, мэс заслын сүүлийн үеийн дэвшилтэд хэлбэрийн нэг дурангийн хагалгаа, мэс ажилбарыг аймагтаа нэвтрүүлэхэд мэргэжилтнүүдийн мэдлэгийн түвшин, мэргэжлийн чадвар хангалттай ч тоног төхөөрөмжгүйгээс иргэдэд үйлчлэх боломж бүрдэхгүй байгааг саяхан болсон аймгийн ИТХ-ын хуралдаан дээр төлөөлөгчид асуудал болгон санал бодлоо илэрхийлжээ. Яаманд хүсэлт тавьдаг ч хэрэгжүүлэхгүй байгаа тул аймгаас шийдэж өгөх хэрэгтэй байна гэж үзлээ. Энэ асуудлыг ирэх жилийн төсөвт тусгаагүй байна. Гэхдээ төсөл хөтөлбөрөөрр санхүүжих боломжийг хайх, хэрэв хөрөнгийг 2015 онд багтааж шийдэхгүй бол дараа оны төсөвт тусгах нь зүйтэй хэмээн тогтоод байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)