Төсөв өнгөрсөн онд 627.8 тэрбум төгрөгийн алдагдалтай гарчээ

Улсын нэгдсэн төсвийн нийт орлого ба тусламжийн хэмжээ 2019 оны урьдчилсан гүйцэтгэлээр 11.9 их наяд төгрөгт хүрчээ. Үүнээс нийт тэнцвэржүүлсэн орлого, тусламж нь 10.8 их наяд төгрөг болж, орлогын 90.5 хувийг эзэлсэн байна. Тэгвэл нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 11.4 их наяд төгрөг болжээ. Ингэснээр тэнцвэржүүлсэн тэнцэл 627.8 тэрбум төгрөгийн алдагдалтай гарав. Татварын орлого 2019 онд 9.7 их наяд төгрөг болж, өмнөх оноос 18.8 хувиар өсжээ. Уг өсөлтөд орлогын албан татвар 460.8, нийгмийн даатгалын орлого 355, нэмэгдсэн өртгийн албан татвар 288, бусад татвар, төлбөр хураамж 205.2, онцгой албан татвар 109, гадаад үйл ажиллагааны орлого 107.7 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлсөн байна. Татварын орлогод өнгөрсөн онд орлогын албан татвар 26.1, нэмэгдсэн өртгийн албан татвар 25.5, нийгмийн даатгалынх 20.3, бусад татвар 11.2, онцгой албан татвар 8.9, гадаад үйл ажиллагааны орлого 8.1 хувийг эзэлж байгаа аж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)