Төрсөн эцгийнхээ хоолойг мяндсан утсаар боож амь насыг нь хөнөөжээ

Өвөрхангай аймгийн Тарагт сумын 19 настай иргэн өөрийн төрсөн аавтайгаа маргалдаж улмаар амь насыг нь хөнөөсөн хэрэг бүртгэгджээ.

Уг хэрэг өнгөрсөн арваннэгдүгээр сарын 29-ний орой гарсан бөгөөд гэмт этгээд нь хэргийг үйлдмэгцээ хэргийн газрыг орхиж зугтжээ. Дуудлагын дагуу цагдаагийнхан хэргийн газарт очиж үзлэг шалгалт хийхэд талийгаачийг цагаан өнгийн мяндсан утсаар боож амь насыг нь хөнөөсөн нь тогтоогдсон аж. 

Өвөрхангай аймгийн цагдаагийн газар шуурхай эрэн сурвалжилж, гэмт этгээдийг дайчлан баривчилсан байна. Одоогоор түүнийг цагдан хорьж, тус хэрэгт Эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн шалгаж байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (23)