"Төрийн өндөр албан тушаалтнууд ЖДХҮС-аас зээлсэн 19.4 тэрбум төгрөгийн 12.9 тэрбумыг нь төлсөн"

Өнөөдөр Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох төсөл хүлээж авах хугацаа дууссан талаар ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан мэдээлэлэл хийлээ.  

Тэрбээр "Өнгөрсөн тавдугаар сарын 27-оос зургаадугаар сарын 10-ны хооронд иргэн, ААН-үүдэд ЖДҮХС-аас хөнгөлөлттэй зээл олгох төсөл хүлээн авах ажил амжилттай хийгдэж дууслаа. Өчигдөр 17 цагаас төсөл хүлээн авах хугацаа албан ёсоор зогссон. Энэхүү ажил нь 21 аймаг, нийслэлийн гурван цэг дээр зохион байгуулагдлаа. Арга хэмжээнд 2752 иргэн, ААН төслөө өгсөн. Төсөл өгсөн иргэн, ААН-ийн хүссэн нийт зээлийн хэмжээ 287 тэрбум төгрөг байна. Орон нутгаас 1341, Улаанбаатар хотоос 1411 иргэн, ААН төслөө өглөө. Өөрөөр хэлбэл, энэ жил орон нутгаас идэвхитэй оролцлоо. 

Энэ жил ЖДҮХС-аас 47 тэрбум төгрөгийн зээл олгоно. Ирсэн хүсэлтүүд нь үүнээс 10 дахин их хэмжээний зээлийг хүссэн байна. Өөрөөр хэлбэл жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх идэвхи, эрэлт хэрэгцээ өндөр байна.

Төрийн өндөр албан тушаалтнууд өөрийн болон хамаарал бүхий аж ахуйн нэгждээ зээл авсан 19.4 тэрбум төгрөгөөс 12.9 тэрбум нь төлөгдсөн гэдгийг Ч.Улаан сайд мөн хэллээ. Харин өчигдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс гарсан шийдвэрийн тухай тэрбээр “Хараахан эцэслэн дуусаагүй байна. Дараагийн шатанд үргэлжлүүлэн ярина. Эцсийн шийдвэр гарахаар хариу өгнө” гэлээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)