Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлэг бүрэн хүчин чадлаар ажиллана

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны гишүүд өнөөдөр Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлэгт ажиллалаа.

Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцахын сацуу тус эмнэлгийн наймдугаар давхарт болсон Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний улсын төсөвт, төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газруудын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний үзэсгэлэнг үзэж сонирхсон юм.

Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлэг энэ оны нэгдүгээр сарын 2-ны өдрөөс амбулаторын үйл ажиллагаагаа эхлэн иргэдэд эрүүл мэндийн тусламж үйчилгээ үзүүлж байна. Өнөөдрийн байдлаар эмнэлгийн амбулаторт үндсэн болон төрөлжсөн нарийн мэргэжлийн 21, оношилгооны 13 кабинетыг стандартын шаардлагад нийцүүлэн байгуулж, эмнэлгийн үйл ажиллагааг стандарын дагуу явуулж буйгаа танилцууллаа. Үйл ажиллагаагаа эхлүүлсэн нэг сарын хугацаанд 11 мянга гаруй хүнд амбулаторын болон урьдчилан сэргийлэх үзлэг хийжээ. Энэ оны гуравдугаар улирлаас эмнэлгийн Б блок буюу хэвтүүлэн эмчлэх стационарыг ашиглалтад оруулснаар дотор, мэдрэл, хүүхэд, сэргээн засах-уламжлалт, ерөнхий болон гэмтлийн мэс засал, яаралтай тусламж, эрчимт эмчилгээний тусламж үзүүлж, эмнэлэг бүрэн хүчин чадлаар ажиллах юм байна. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)