Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийг зориулалтаар нь ашиглана

Үйл ажиллагаа явуулах, эсэх нь тодорхойгүй байсан Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийн шинэ байрыг Улсын нэгдүгээр төв эмнэлгийнхэн зориулалтаар нь ашиглах болжээ. Орчин үеийн шийдлээр барьсан уг эмнэлгийн барилгын эхний хэсгийг ашиглалтад оруулсан байна.

Энэ талаар Улсын нэгдүгээр төв эмнэлгийнхэн “Бид “Нэг эмнэлэг хоёр жигүүр” төсөл санаачилж, энэ эмнэлэгт хэрэгжүүлэх хүсэлтээ өмнөх Засгийн газарт хүргүүлсэн. Засгийн газрын гишүүд бидний хүсэлтийг хэлэлцээд, төслөө наймдугаар сараас эхлүүлэхийг зөвшөөрсөн юм.

Үүний дагуу санхүүжилт татан барилгын ажлыг дуусгаж, 260 ор бүхий эхний хэсгийг ашиглалтад орууллаа. Цаашдаа эмнэлгийг 100 хувь ашиглалтад оруулна” гэв. Уг эмнэлэг хүүхэд, мэс засал, эмэгтэйчүүд, төрөх гэх мэт төрөлжсөн тасгуудтай бөгөөд зөвхөн төрийн тусгай албан хаагчид бус, иргэн бүрт үйлчлэх гэнэ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)