Төрийн ордны гадаа эсэргүүцлээ илэрхийлж, жагсав

Өнөөдөр Төрийн ордны гадаа УИХ-ын гишүүн Б.Батзоригт газраа алдсан хэмээн эсэргүүцлээ илэрхийлж жагслаа. Тодруулбал, УИХ-ын гишүүн Б.Батзориг нь өмнө нь Баянзүрх дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан бөгөөд тухайн үедээ эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж нэр бүхий иргэдийн газрыг дээрэмдсэн хэмээн иргэд бухимдлаа илэрхийлж байсан юм.

Иргэн Б.Батдэлгэрийн хэлж буйгаар өмнө нь УИХ-ын даргад 3УИХ-ын гишүүн Б.Батзориг Баянзүрх дүүргийн засаг дарга, Д.Пүрэвдаваа, Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны засаг дарга Х.Цэдэнбал нар албан тушаалаа ашиглаж, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4 дэх заалтыг санаатай болон ноцтой зөрчиж олон арван иргэдийн эрх ашгийг уландаа гишгэн хохироож байгаа тул хуулийн дагуу шударгаар шалгаж эрүүгийн хариуцлага хүлээлгэх ёстой” гэсэн бичиг хүргүүлж байсан ч тэрийг нь тоогоогүй учир дахин тэмцлээ илэрхийлж байгаа байгаа бөгөөд энэ удаа дахин бичгийг нь хүлээн авч хариу илгээхгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ гэдгээ ч мэдэгдээд авсан юм.

Энэ удаад тэрбээр "Газрын наймаачин, луйварчин УИХ-ын гишүүн Б.Батзориг намайг "үхэл" рүү түлхлээ" гэсэн утга бүхий лоозон барин зогссон юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (7)