Төрийн нэгдсэн үйлчилгээний төвийн үйл ажиллагаатай танилцжээ

“Азийн улсуудад сайн засаглалыг бэхжүүлэх нь” сэдэвт Олон улсын чуулган Улаанбаатар хотод гурван өдөр үргэлжлээд өндөрлөсөн. Чуулганд оролцсон Азийн нутгийн удирдлагын санаачилга ба сүлжээ (ЛОГИН) олон улсын байгууллагад нэгдэн орсон 11 орны 22 байгууллагын гишүүд нийслэлийн “Дүнжингарав” төв, Төв аймгийн Зуунмод хот дахь Төрийн нэгдсэн үйлчилгээний төвийн үйл ажиллагаатай танилцаж, Төв аймагт бэсрэг наадам үзэв.

Танилцуулгад ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн болон Төв аймгийн Засаг дарга, түүний орлогч болон бусад албаны хүмүүс байлцлаа. Төрийн нэгдсэн үйлчилгээний төвүүдэд төр, хувийн хэвшлийн 30 орчим байгууллага 400-аад төрлийн үйлчилгээг нэг дор үзүүлж байна. Шийдвэр гаргах түвшинд иргэдийн оролцоог хангаж, төрийн үйлчилгээг иргэдэд чирэгдэлгүй хүргэж, өөрийн оронд засаглалыг бэхжүүлж буйн нэг сайн жишээ нь манай орны хувьд Нэг цэгийн үйлчилгээ буюу ЗГХЭГ, нийслэлийн ЗДТГ-аас хамтран орон даяар хэрэгжүүлж буй Төрийн нэгдсэн үйлчилгээний төвийн үйл ажиллагаа юм.

Аймаг бүрт нэг, нийслэлд дөрвөн цэгт байгуулаад буй Төрийн нэгдсэн үйлчилгээний төвийн үйл ажиллагааны бэлтгэлийг 2010 оноос үе үеийн Засгийн газар, нийслэлийн ЗДТГ хамтран зохион байгуулж ажилласаар өдгөө байнгын идэвхтэй үйл ажиллагаатай, иргэдийн сэтгэл ханамжид нийцсэн төрийн үйлчилгээ болоод байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)