Төрийн мэдээллийн аюулгүй байдлын асуудлаар хэлэлцлээ

IMG_0278

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс “Төрийн мэдээллийн аюулгүй байдлын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, шийдэл” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр Төрийн ордонд зохион байгууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хэлэлцүүлэгт оролцон үг хэлж, мэдээллийн аюулгүй байдлын асуудлаар санал солилцлоо.

Тэрбээр хэлсэн үгэндээ үндэсний язгуур ашиг сонирхлыг хөндсөн “Мэдээллийн аюулгүй байдал” гэх нэн чухал сэдвээр, төрийн байгууллагын мэдээллийн аюулгүй байдлын асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлж байгаа нь цагаа үеэ олсон явдал болохыг онцлон тэмдэглээд, хэлэлцүүлэгт амжилт хүсэв.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)