Төрийн банк болон Байт харвааны холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

"Төрийн банк" болон Монголын байт харвааны холбоо хамтран ажиллах санамж бичиг байгуулж, өнөөдөр хоёр талын төлөөллүүд гарын үсэг зурцгаалаа. Санамж бичиг байгуулснаар "Токио-2020" олимпын наадамд оролцох эрхээ авсан байт харвааны тамирчин ОУХМ Б.Отгонболд, пара байт харвааны тамирчин спортын мастер Н.Мөнхбаатар нар бэлтгэл сургуулилтаа тасралтгүй, тууштай хийх нөхцөл бүрдэж байна гэдгийг талууд онцоллоо.

Төрийн банкны бизнес хариуцсан дэд захирал Д.Сугар "Санамж бичгийн хүрээнд бид гурваас дөрвөн төрлийн дэмжлэг үзүүлнэ. Үүнд мөнгөн тусламжаас эхлээд тамирчдын нийгмийн асуудлыг шийдэх хүрээнд ажил хийнэ. Ер нь манай байгууллага Байт харвааны холбоотой гурав дахь жилдээ хамтран ажиллаж байна" гэлээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)