Төрийн банкны ажилчдыг цагдан хорьжээ

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Төрийн банкны Төрийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ц, одоо ажиллаж байгаа Г, Э нарын гурван захирлыг болон гурван ажилтныг цагдан хорьсон талаар мэдээллээ. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Ч.Ариунгэрэл, С.Алтанчимэг, Б.Мөнхсүрэн нарыг цагдан хорих арга хэмжээ авахуулах тухай саналыг өчигдөр буюу 2018 оны аравдугаар сарын 23-ны өдөр шүүхэд ирүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх уг саналыг хүлээн авч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харъяа 461 дүгээр ангид хорьжээ.

Тэднийг авилга авсан байж болзошгүй хэргээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1.3 дэх хэсэг, 14.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон тус бүр нэг сарын хугацаагаар яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүгчийн захирамж гаргасан байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)