Төрийн албан хаагчийн тангараг өргөлөө

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын долоон ажилтан Төрийн захиргааны албан хаагчийн тангаргаа өргөлөө. Монгол Улсын төрийн захиргааны байгууллагад эзэмшсэн мэргэжил, ур чадвар, сэтгэл зүтгэлээ зориулан ажиллаж, эх орныхоо хөгжил дэвшилд өөрийн хувь нэмрийг оруулахаа энэ үеэр андгайлсан юм.

Төрийн албан хаагчид 1995 оноос тангараг өргөж эхэлсэн бөгөөд  Монгол Улсын иргэн төрийн захиргааны албанд анх орохдоо: "Эх орон, ард түмнийхээ төлөө эрдэм чадлаа зориулж, төрийн хууль, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, албан үүргээ үнэнч шударгаар биелүүлэхээ тангараглая. Тангарагаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ" хэмээн тангарагладаг.

Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөж, улс орон, ард түмнийхээ төлөө үнэнчээр зүтгэх чин хүслээр дүүрэн байгаа Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын албан хаагчиддаа баяр хүргэж, ажлын амжилт хүсье.

 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)