Төмөр замын тээврийн орлого өсжээ

Улсын хэмжээнд бүх төрлийн тээврээр 2020 оны эхний есөн сард 39.9 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 10.9 сая тонн буюу 21.4 хувиар буурсан байна. Энэхүү бууралтад авто тээврээр тээсэн ачаа 12.6 сая тонн буюу 41.3 хувиар  буурсан нь голлон нөлөөлжээ.

АВТО ЗАМЫН ТЭЭВЭР: Авто тээврээр  оны эхний есөн сард 17.8 сая тонн ачаа, давхардсан тоогоор 98 сая хүн тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс тээсэн ачаа 12.6 сая тонн, зорчигчид 30 сая хүнээр тус тус буурсан байна.

ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВЭР: Төмөр замын тээврээр оны эхний есөн  сард 22.1 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 1.7 сая тонн буюу 8.1 хувиар өсжээ.

АГААРЫН ТЭЭВЭР: Агаарын тээврээр  оны эхний есөн  сард 1.9 мянган тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 2.3 мянган тонн буюу 54.8 хувиар буурчээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)