Төмөр замын дээд сургуулийн 500 гаруй оюутныг коллежийн дипломтой төгсгөнө

Хичээлийн шинэ жилтэй зэрэгцэн Төмөр замын дээд сургуулийн оюутнууд сургуулийнхаа үүдэнд жагсаж байна. Учир нь тус сургуулийн захиргаа тэдгээр 518 оюутныг Политехникийн коллежид шилжүүлэн улмаар коллежийн дипломтой төгсгөх шийдвэр гаргажээ. Үүнд оюутнууд гомдолтой байгаагаа илэрхийлж сургуулийнхаа үүдэнд жагслаа.

Оюутнууд гомдол гаргахдаа "Улаанбаатар төмөр зам ХНН-н боловсон хүчинг бэлтгэх зориулалттай Монголд ганцхан дээд сургууль байгаа нь Төмөр замын дээд сургууль юм. Оюутнуудынхаа эрх ашгийг үл хүндэтгэн мэдээ мэдээллээ цаг тухайд нь дамжуулаагүйгээс болж 518 оюутан өнөөдөр дээд сургуулийн мэдэлд биш Төмөр замын дээд сургуулийн харьяа Политехник Коллежийн элсэгч болоод байна. Одоо бид ямар хүсэл тэмүүллээр цаашдаа сурч суралцах вэ? Өнөөдөр 518 оюутны хувь тавилангаар тоглох эрх тэдэнд бий юу? 3 жилийн хугацаанд бид коллежийн боловсрол эзэмшсэн гэх нэр тодорхойлолтыг бий болгох гэж хичээж суралцаж ирсэн юм уу? Амьдралын ямар ч түвшний оюутнууд байгаа цаашдаа сурч чадах болон дипломоо аваад явах хүмүүс ч байгаа. Аливаа асуудлыг шийдэхээсээ өмнө гарц гаргалгааг оюутнуудтайгаа ярилцаж мэдэгдэж болдоггүй юмуу? Дээд сургууль боловсролын байгууллага нь хувь хүний хөгжил оюутнуудын эрх ашиг мэдлэг боловсролын төлөө байгуулга биш юм уу? Гэтэл гаргасан шийдвэрээ тулган шаардаж биднийг хавчиж байна. Бид анхнаасаа коллежд ороогүй орохгүй! Бид өөрсдийнхөө төлөө тэмцэж мэдэгдэж болох бүх алба хэлтэс байгуулгад хандах болно! Бид гомдолтой байна! Хамгийн том хохирогчид бол төгсөгчид элсэгчид болоод байна" гэлээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)