Төмөр замын бүтээн байгуулалтад оролцох иргэдийг гэрээт цэргийн албанд бүртгэж байна

Төмөр замын бүтээн байгуулалтын ажилд өөрийн хүсэлтээр Цэргийн гэрээт албан болон гэрээгээр ажиллах иргэдийг доорх ажлын байранд бүртгэж байна. Бүртгэлийг энэ сарын 04-ны өдрийг дуустал харьяа аймаг, дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын ажлын байранд бүртгэх аж.

ДАРААХ МЭРГЭЖЛЭЭР:

  1. Шанагт ачигчийн оператор
  2. Узелийн оператор
  3. Автогрейдерчин
  4. Лаборант
  5. Бутлуурын оператор
  6. Автопомпын оператор
  7. Төнөг төхөөрөмжийн засварчин
  8. Хэв хашмалын мужаан
  9. Кранчин
  10. Экскаваторчин

БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧИГ:

  • Иргэний үнэмлэх
  • Мэргэжлийн үнэмлэх
  • Төгссөн сургуулийн дидлом
  • Цээж зураг-3 хувь


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)