Төл бойжилт 98.3 хувьтай байна

Манай улс 30.8 сая хээлтэгч мал тоолуулснаас одоогоор 209 500 орчим нь төллөж, төл бойжилт 98.3 хувьтай байгааг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээллээ. Том малын зүй бус хорогдол нийт малын 0.27 хувийг эзэлжээ. Мөн гуравдугаар сарын эхний долоо хоногийн үнэлгээгээр найман аймгийн 40 сум зудын, 12 аймгийн 47 сумд зудархуу байдал үүсжээ. Тиймээс улсын нөөцөөс 3713 тонн өвсийг үнэ төлбөргүй, 50 хувийн хямдралтайгаар 3025 тонн тэжээл олгосон байна. Мөн хамгийн олон мал оторлуулж буй долоон аймагт нийт 350 сая төгрөг, онцгой байдлын үед ашиглах боломжтой 17 автомашин өгчээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)