Төлбөрийн чадварт нийцсэн орон сууцаар хангах тухай хэлэлцэнэ

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар Дэлхийн банк, АНУ-ын Төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны институттай хамтран “Улаанбаатар хотын иргэдийн төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны стратеги” хэлэлцүүлэг зохион байгуулах гэж байна.

Хэлэлцүүлэг энэ сарын 10-нд болох бөгөөд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Барилга хот байгуулалтын яам, Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, Гэр хорооллын хөгжлийн газар, “Гэр хорооллыг орон сууцжуулах төсөл” НӨҮГ, Төрийн орон сууцны корпорацийн холбогдох албаныхан оролцох аж. Мөн Монгол банк, Сангийн яам, Монголын Ипотекийн Корпораци, Монголын Банкны Холбоо зэрэг банк, санхүүгийн байгууллагын төлөөлөл оролцох юм. Хэлэлцүүлгээр Бага болон дундаас доош орлоготой өрхүүдийн төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны нийлүүлэлтийг хэрхэн нэмэгдүүлэх, Төлбөрийн чадварт нийцсэн орон сууцаар хангах санхүүгийн тогтвортой механизмыг бий болгоход ямар чиглэлээр ажиллах зэрэг асуудлаар талууд харилцан санал солилцох юм байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)