Төв цэвэрлэх байгууламжийн дөрвөн ажилчин ХОРТ ХИЙНД угаартаж амиа алдсан байжээ

Өнөөдөр 15:46 минутын үед Төв цэвэрлэх байгууламжийн дөрвөн ажилчин лаганд унаж амиа алдсан тухай мэдээлэл цахим орчинд тархсан билээ. Тэгвэл дээрх мэдээлэл ташаа болохыг албаны хүмүүс мэдээллээ. 

Тодруулбал, тухайн үед хоолойг засаж байсан есөн ажилчин лагаас гарч байгаа хортой бодисонд хорджээ. Хордсон есөн ажилчны дөрөв нь нас барсан бөгөөд үлдсэн тав нь Цэргийн төв эмнэлгийн хордлогын тасагт хэвтэн эмчлүүлж байна. Амиа алдсан дөрвөн ажилчин нь 30-35 насны эрэгтэйчүүд байжээ. Одоогоор мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)