Төв талбайд "Их хотын хямдрал" болж байна

НЗДТГ, МҮХАҮТ хамтран "Их хотын хямдрал - Бизнес фестиваль 2019" үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байгаа бөгөөд 100 гаруй аж ахуйн нэгж бараа үйлчилгээгээ танилцуулсан юм. 

Тус арга хэмжээний үеэр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр хэлэхдээ “Нийслэлийн 380 жилийн ойг угтаж нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн байгууллагуудтайгаа хамтран хямдралтай, урамшуулалтай арга хэмжээг зохион байгуулж байна. Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжих зорилготой арга хэмжээнүүдийг цаашид зохион байгуулах болно” хэмээн онцолсон юм. 

Мөн энэ үеэр феставальд оролцож буй 1000 гаруй төлөөлөгч 50 машины цуваагаар өөрсдийн байгууллагаа сурталчлан нэгдсэн парадад оролцлоо.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)