“Төв Зөгий-2019” тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан оюутнуудад батламж гардууллаа

“Төв Зөгий-2019” тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан оюутнуудад батламж гардуулах ёслолын арга хэмжээг хоёр дахь жилдээ зохион байгуулж байна. Энэ жилийн тэтгэлэгт хөтөлбөрт нийт 33 оюутан материалаа ирүүлснээс шилдэг 9 оюутныг шалгаруулж, тус бүр 1 сая төгрөгийн батламжийг гардуулсан юм.

Уг үйл ажиллагааг Төв аймгийн Засаг дарга, ЗДТГ, Нийгмийн бодлогын хэлтэс, “Төв аймгийн залуус” ТББ хамтран аймаг, орон нутгийнхаа ирээдүй болсон оюутан залуучуудын нийгмийн баталгааг хангах, сурах идэвхийг дээшлүүлэх, амжилттай суралцах тэмүүллийг бий болгох, эрдэм шинжилгээ, илтгэл мэдээлэл, урлаг, спорт, сурлагын амжилтуудыг дэмжих зорилготой үйл ажиллагаа аж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)