Төв замыг наймдугаар сарын 10-нд нээнэ

Улаанбаатар хотын дулаан хангамжийн 3А, Б, В гол шугамыг ф600\500 болгон өргөтгөх ажлын хүрээнд Төв шуудангаас Баруун дөрвөн замын уулзвар хүртэлх замыг гурван үе шаттай хааж, шугам хоолой солин, засвар хийж байгаа.

Эхний хоёр үе шат буюу Төв шуудангаас Цэцэг төвийн уулзвар, тэндээс Улсын их дэлгүүр хүртэлх шугамыг товлосон хугацаандаа сольж, төв замыг нээсэн.

Харин Улсын их дэлгүүрээс Баруун дөрвөн замын уулзвар хүртэлх шугам хоолойг солих ажлыг наадамтай холбоотойгоор түр хугацаагаар хойшлуулаад байсан юм. Тэгвэл уг замыг уржигдраас хаасан бөгөөд ирэх наймдугаар сарын 10-нд нээхээр төлөвлөжээ.

Дашрамд дурдахад, Төв шуудангаас Баруун дөрвөн зам хүртэлх дулааны шугамыг 30 орчим жилийн өмнө ашиглалтад оруулж байсан аж.

Дулааны шугамын ачааллыг бууруулах, гэр хороололд дэд бүтэц татах зорилгоор уг шугамыг Хөгжлийн банкны санхүүжилтээр сольж байгаа юм.

Э.ЭРДЭНЭ


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)