Төв болон баруун аймгуудын нутгаар бороотой

Өнгөрсөн амралтын өдрүүдэд орсон борооны улмаас Төв аймгийн Лүн сумын чиглэлийн А0301 замын 110-113 дугаар км-ийн зорчих хэсэгт үер бууж, авто болон түр зам эвдэрсэн. Улмаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хоёр хоног хязгаарласан юм. Өчигдрөөс дахин түр зам гаргажээ. Гэсэн ч шинэ түр замын нөхцөл тааруугаас зорчигч тээврийн хэрэгслийн хөдөлгөөн удаашралтай байгаа аж. 

Харин Хөвсгөл, Орхон, Булган чиглэлийн түр зам саадгүй, хөдөлгөөн хэвийн гэнэ. Энэ сарын 18-ны 14.30 цагийн байдлаар 61 чиглэлд 123 тээврийн хэрэгслийн жолооч замд гарсныг Автотээврийн үндэсний төвөөс мэдээлэв. Эдгээр тээврийн хэрэгсэлд 3936 хүн зорчиж буй гэнэ. Албаныхан замын нөхцөл байдал хүнд, цаг агаарын болзошгүй аюулыг урьдчилан сануулсан ч иргэд ийн орон нутгийг зорьсоор байгаа юм. 

Ташрамд дурдахад, төв болон баруун аймгуудын ихэнх нутгаар энэ сарын 21-23-нд дуу цахилгаантай бороотой. Борооны өмнө салхи түр зуур ширүүсэхийг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлэв.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)