Төв аймгийн Улаанцайдам сумынхан онгон дагшин байгалиа эрх мэдэлтнүүдээс хамгаалж байна

Төв аймгийн Угтаалцайдам суманд хууль бус уул уурхайн олборлолт явуулж байгаа талаар нутгийн ард иргэд, "Эх орноо хамгаалъя" хөдөлгөөн өрнүүлж өнөөдөр  хэвлэлийн хурал хийлээ.

Тус суманд одоог хүртэл уул уурхайн олборлолт хийгдээгүй байсан. Байгалийн унаган төрхөөрөө байгаа цөөхөн сумын нэг. Уул уурхайн олборлолтоос илүүтэйгээр мал аж ахуй, газар тариаланд түшиглэсэн гол бүс нутаг юм.

Гэвч тус сумын засаг дарга Н. Гантулга дур мэдэн, хувийн ашиг сонирхолд хөтлөгдөн, хууль бус захиргааны шийдвэрүүдийн удаа дараалан гаргаж, бичил уул уурхайн эрхэлж эхэлсэн. Засаг дарга болсноосоо хойш өөдөөс нь үг хэлсэн хэнийг ч хавчин гадуурхаж хэмжээгүй эрхээ эдэлж байгаад нутгийн иргэд бид арга барагдахад хүрээд байна.

Тус нутаг болор, кварц болон бусад ашигт малтмалын нөөцтэй.

Газар ашиглалтын ажлаа 2017 оны 7-р сараас эхлэн газар ухаж эхэлсэн. Иргэдийн өвөлжөө, малын бэлчээр газарт иргэдийн зуншлагадаа гарсан хойгуур нь уул уурхайн ажлаа эхлүүлж, иргэдийг мэхэлж байна. Мөн сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлыг хуралдуулалгүй, иргэдээс огт зөвшөөрөл авалгүйгээр уул уурхайн олборлолт явуулж, малчид тариаланчдын эрх ашгийг хөндөж байна.

Үйл ажиллагаагаа зөвтгөж, ард иргэдэд ил захидал болон хууль бусаар хийсэн гэрээгээ тарааж иргэдийг хууран мэхэллээ.

Одоогийн байдлаар хэрэглээний 3500 га талбайд хөрсний хуулалт хийж, уул уурхайн олборлолт явуулах бэлтгэл ажлаа хангасан.

Сөрөг нөлөө малын бэлчээр сүйдэх газар тариалан  хүн малын ундаалах гүний ус бохирдох цианит натри хэрэглэснээр хордох нөхцөл бүрдэж байна. Цаашлаад улсын хэмжээний хүнсний ногоо, буудайн хэрэгцээг хангахад гол үүрэгтэй Угтаалцайдам суманд томоохон хохирол учрах нөхцөл бүрдээд байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)