Төв аймагт 50 тарвага нутагшууллаа

Монголын агнуур судлалын нийгэмлэг, Монголын мэргэжлийн анчдын холбоо, Баянхонгор аймгийн Зоонозын өвчин судлалын төв, Байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн нэгдсэн холбоо, “25 дугаар суваг” телевиз хамтран Баянхонгор аймгийн Эгийн даваа орчмоос 50 тарвага авчран, Төв аймгийн Дэлгэрхаан сумын Угалз, Тарамцагийн нуруу, Будант, Гурван овоотын бүсэд сэргээн нутагшуулжээ. Ингэхдээ БОАЖ-ын сайд, ШУА-ийн ерөнхийлөгчийн тушаалаар баталсан, Амьтныг шинжлэх ухааны зориулалтаар барьж, тэмдэглэх журмыг мөрдсөн гэдгийг мэргэжилтнүүд онцлов.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)