Төв аймагт болсон үерт 3400 гаруй бог мал хорогджээ

Өчигдөр /06.21/  орсон усархаг аадар борооны улмаас үер болж Төв аймагт 3400 орчим мал хорогджээ.

Тодруулбал, тус аймгийн Сэргэлэн сумын Хайрхан багийн “Довын хайрхан”, “Ширээгийн булаг”, Баян сумын  “Их-Элгэн” гэдэг газар усархаг аадар бороо орсны улмаас Дундговь аймгийн харьяат малчин М-ын 900 бог, 4 бод, малчин Б-ийн 700 бог, Б-ийн 800 бог, М-ийн 1000 орчим бог гээд нийт 3400 орчим мал үерт өртөж хорогджээ.

Хохирлын хэмжээг тогтоохоор ажиллаж байгаа тухай мэдээллийг тус багийн Засаг дарга Н.Мядагмаа аймгийн Онцгой байдлын газарт ирүүлжээ.

Эх сурвалж: ОБЕГ


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)