ТӨВД ЛАМ ӨӨРИЙГӨӨ ШАТААСАН 101 ДЭХ ТОХИОЛДОЛ

Непалын нийслэл Катмандуд Төвдийн хувраг өөрийгөө амьдаар нь шатаасан нь 2009 оноос хойш гарсан ийм 101 дэх хэрэг болжээ. Буддын сүм хийд олноор байрлах дүүргийн нэгэн цайны газарт орж ирсэн ламтан бие рүүгээ бензин асгаж, гал асаасан байна. Хормын төдийд болсон энэ үйлдлийг зогсоохоор орон нутгийн оршин суугчид, цагдаа нар лам руу гүйж очин, галыг унтраажээ. Эмч нар ч ирж, ламыг эмнэлэг рүү авч явсан аж. Түүний биеийн байдал хүнд байгаа гэлээ. Болсон явдлыг нүдээр үзсэн хүмүүсийн нэг “Хөлөөс толгой хүртэл бүх биед нь гал авалзчихаад байхад хувраг залуу цайны гараас гүйн гарч хэд алхахдаа Хятадын эсрэг уриа хашгирч байсан. Тэгэнгүүтээ газарт унасан” гэж ярьжээ.

Эл хэрэг гарсны дараа буддын Бод натх хийдийн цогцолбор байрладаг дээрх дүүрэгт аюулгүй байдлыг чангатгах арга хэмжээ нутгийн эрх баригчид авсан байна. Непалд цагаачлан амьдарч буй Төвдийн олон мянган иргэ ний дунд БНХАУ-ын засаг захиргаа ны бодлогыг эсэргүүцэн, өөрийгөө амьдаар нь шатаах хэрэг түгээмэл гарах болсон. Бээжингийн албан ёсны статистикаар, 2011 оны гуравдугаар сараас 2012 оны зургадугаар сарын хооронд ийм үйлдлийн улмаас 20 гаруй хүн амиа алджээ. Найрамдалт харилцаатай орнуудын нь эсрэг ямарваа үйл ажиллагаа зохион байгуулах нь Непалд хуулиар хориотой бөгөөд Хятад ийм орны тоонд багтдаг. Тэгэхдээ Балбын Засгийн газар Төвдийн олон иргэнд дүрвэгчийн статустай оршин суух зөвшөөрөл олгож ирсэн. Эсэргүүцэл үзүүлэгч төвдүүд шаш ны ахиухан эрх чөлөө, бас Энэтхэгт байгаа Дээрхийн гэгээн Далай ламыг буцааж ирүүлэх боломжоор хангахыг Балбын эрх баригчдаас шаардаж буй. Хятадын Төвдөөс гаралтай 20000 хүн өдгөө Непалд аж төрдөг. Хятадын удирдлагын нотолдгоор, “зулын гол болох” бүх үйлдэлд Төвдийг салан тусгаарлахын төлөө тэмцдэг, хилийн чанад дахь салан тусгаарлагчид нягт холбоотой оролцдог аж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)