Төвбанкны худалдан авсан үнэт металл таван тонноор өсөв

Монголбанк өнгөрсөн сард 1.7 тонн үнэт металл худалдан авчээ. Ингэснээр 2020 оны эхнээс өссөн дүнгээр нийт 14.8 тонн үнэт металл худалдан аваад байгаа аж. Энэ нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулбал таван тонноор өссөн үзүүлэлт юм байна. Төвбанкны худалдан авсан үнэт металлын 13.1 тонн нь алт, 1.7 тонн нь цагаан мөнгө гэнэ. Монголбанкны Дархан-Уул аймаг дахь хэлтэс өнгөрсөн сард 87.8, Баянхонгор дахь салбар 209.7 кг үнэт металл худалдан авчээ. Энэ он гарснаас хойш орон нутаг дахь Монголбанкны хоёр хэлтэс нийт 1.1 тонн үнэт металл худалдан авсан байна. Төвбанкны нэг грамм алт худалдан авах дундаж үнэ өнгөрсөн сард 180 096.17 төгрөгт хүрэв.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)