Төвбанкны худалдан авсан алтны хэмжээ зургаан тонноор өсөв

Монголбанкны худалдан авсан алтны хэмжээ (кг, он, сараар)

Монголбанк өнгөрсөн сард 2.3 тонн үнэт металл худалдан авчээ. Ингэснээр энэ оны эхнээс нийт 17.1 тонн үнэт металл цуглуулаад байгаа аж. Үүнийг өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулбал зургаан тонноор өссөн үзүүлэлт гэнэ. Монголбанкны нийт худалдан авсан үнэт металлын 15.4 тонн нь алт, 1.7 нь цагаан мөнгө юм байна. Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс өнгөрсөн сард 123.9, Баянхонгор дахь салбар 154.5 кг алт худалдан авчээ. Төвбанкны орон нутаг дахь хоёр хэлтэс нийт 1.4 тонн алт цуглуулсан аж. Монголбанк нэг грамм алтыг өнгөрсөн сард дунджаар 176 494.48 төгрөгөөр худалдан авсан байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)