ТҮҮВЭР ТААМАГЛАЛ буюу ӨНГӨ ТӨРХ

УИХ-ын сонгуулийн сурталчилгаа эхэлж, нэр дэвшигчид гарааны зурхайгаас гарснаас хойш нэг долоо хоног өнгөрч, “морьд” замынхаа гуравны нэгийг туулаад байна. Тэгэхээр ямархуу “морьд” өнгөлж яваа, алиных нь хөл чанга байгааг ямар нэг хэмжээгээр дүгнэх боломж бүрдсэн гэсэн үг. Гэхдээ газар яагаа ч үгүй. Уяач, унаач хоёр ямар бодол, төлөвлөгөөтэй урал дааны замд гарсныг тааж хэлэхэд бэрх. Амыг нь татаж яваад бариа дөхөнгүүт байдаг чадлаа шавхах тактиктай нэг байхад эхнээсээ өнгөнд гарч, эрчээ алдалгүй зурхайд дөтлөх бодолтой нь бас бий л байх.

Бас морь ул дах, эцэх, хадуурах гээд уралдааны замд юу эс тохиолдохов. Сонгуулийн ерөнхий хорооноос албан ёсоор гаргасан нэр дэвшигчдийн жагсаалтаас үзвэл 26 тойрог буюу 48 мандатын төлөө 354 хүн нэр дэвшжээ. Нэг мандатын төлөө дунджаар 7.4 хүн өрсөлдөж байна гэсэн үг. Нийслэлийн Баянзүрх-Налай хын тойрогт 28, Сонгинохайрхан дүүрэгт 27 хүн сойгдсон нь хамгийн олон нэр дэвшигч тэй тойрог болж байна. Эдгээр тойргууд тус бүр гурван мандаттай. Тэгэхээр есөн хүнд нэг эрх ногдож байгаа юм. Харин Булганы ганц мандатын төлөө 10, Баянгол, Чингэлтэйн хоёр мандатын төлөө 19 хүн өрсөлдөж байгаа нь нэг мандатад хамгийн олон хүн ногдож буй үзүүлэлт болох нь.

Харин Баян-Өлгий хоёр суудлын төлөө долоон хүн өрсөлдөж байгаа хамгийн цөөн нэр дэвшигчтэй тойрог болж байна. Баянхонгор, Увс, Завханд нэг мандатад зургаан хүн ногдож буй нь Өлгийнхний дараа орох үзүүлэлт аж. Иймэрхүү зарим нэг статистик мэдээг уншигч дадаа толилуулаад аль тойрогт, хэн ялах магадлалтай, сонгуулийн дараа парламент дахь улс төрийн хүчнүүдийн харьцаа ямархуу байх талаар таамаглах гээд оролдоод үзье. Энэхүү таамаглалыг сонгогчдын санаа бодлыг тандсан тандалт, сонгуулийн сурталчилгааны хэв маягт хийсэн ажиглалтад тулгуурлав. Хэр онож буудсан нь зургаадугаар сарын 28-ны дараа тодорхой болох биз ээ.

 БАЯН-ӨЛГИЙ (Хоёр мандат, долоон нэр дэвшигч)

Уг нь цөөхөн бөхтэй, цомхон наадам. Гэхдээ цөө дөхгүй, ширүүхэн өрсөлдөөн өрнөх байх. Тэгэх дээ гурвалжин, дөрвөлжин “зодоон” болох ма гад лал бага. Ердөө хоёр л талцах болов уу. МАН УИХ-д сууж байгаа хоёр гишүүнээ илгээсэн. Тэдний нэр хүнд тийм ч тод харагдахгүй байна. Харин АН-ын А.Бакей боловсрол мэдлэг, улстөрчийн турш лага, нут гийнхны хандлага, хүндэтгэл хү лээх ча нараараа бусад өрсөлдөгчдөөсөө арай л илүү жин дарж байгаа сурагтай. Эмэгтэй хүн Баян- Өл гийд анх удаа нэр дэвшиж байгаа. Гэх дээ энэ нутгийнхны аж төрөх ёс, уламжлал, соёл, шашин, эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурь зэрэг хүчин зүйл Ч.Куландад нэг их таатай нөлөөлөхгүй л болов уу. МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс дэвшсэн О.Хабсатор, А.Нота нар нутгийнхандаа төдийгүй, Монгол даяар танигдсан хүмүүс. Их хурлын гишүүнээр сонгогдох боломж хараахан бүрдэхгүй ч МАН-ын Х.Жекей, А.Тлей хан хоё рын саналаас халбагаар биш шанагаар хут гана гэдэгт эргэлзэх юмгүй. Тиймээс С.Бакыт хан хэмээх ИЗНН-ын нэр дэвшигчид дун дуур нь сэмхэн гүйчих боломж уг нь байгаа. Гэвч нэр дэвшигчдийн жагсаалтад “Сити Ар” компанийн Аюулгүй байдлын албаны дарга гэсэн албан тушаал бичигдсэнээс өөр мэдэгдэх, танигдах юм алга. Тэгэхээр МАН-ын хоёр нэр дэвшигчийн аль нэгээс өөр сонголт алга бололтой. Таамаглал: АН-1, МАН-1

БАЯНХОНГОР (Хоёр мандат, 12 нэр дэвшигч)

“Хоёр сайд” гэсэн үг бараг л амтай болгоны амнаас унаж байгаа. Асуудалд хандах хандлага, хувь хүний нэр хүнд, намдаа эзлэх байр суурь, хөрөнгө чинээ, үзэл бодол гээд ялгарах ялгаа ихтэй ч Хонгорынхон нутгаасаа төрсөн хоёр лидертээ хир халдаах дургүй, сонгох шалтгаан нь манай, танай нам гэх улстөржилтөөс арай л өөр харагдаад байдаг. Нутгаас төрсөн хоёр сайд, Монголын улс төрд нөлөө бүхий, ирээдүйтэй улстөрчид, цаашдаа Хонгорынхны өмөг түшиг байсаар байх болно гэсэн итгэл үнэмшил энд илүү хүчтэй төлөвшсөн нь анзаарагддаг. Тэгэхээр Х.Баттулга, Г.Занданшатар хоёртой эн тэнцүүхэн үзчих хүн гарахгүй л болов уу. МАН-ын М.Билэгт, АН-ын Д.Ганбат хоёр их улс төрд анх удаа хөл тавьж байгаа хүмүүс. М.Билэгтэд нутгийнхан ам сайтай, ажилсаг, шударга, дайчин, нутгаа гэсэн чин сэтгэлтэй нь түүний санаанд оромгүй олон санал авах шалтгаан болно. Хэрвээ Баянхонгор гурван мандаттай байсан бол тэр гарцаагүй гурав дахь хүн. Харин Д.Ганбат Баянхонгороос төрсөн шилдэг бизнесменүүдийн нэг, шинэ залуу хүн мөн ч Хонгор даяар төдийлэн танил болоогүй. Энэ удаагийн сонгууль түүний ирээдүйн замаа засах томхон бэлтгэл болох биз ээ. Компанийн дөрвөн захирал, багш, сэтгүү- лийн эрхлэгч, хувиараа хөдөлмөр эрхлэгч, тэтгэврийн насны хүн тус бүр нэг дэвшсэн ч хоёр том намын хажуугаар цухуйх орон зай үндсэндээ алга. Таамаглал: МАН-1, АН-1

БУЛГАН (Нэг мандат, 10 нэр дэвшигч)

Булган хангайг төлөөлөх ганц хүн нь БСШУ-ны сайд, МАН-ын Ё.Отгонбаяр гарцаагүй байна гээд мөрийцчихсөн ч болохоор байна. Нэр цэвэр, өндөр боловсролтой, туршлагатай улстөрч, тохь тухтай энэ эрхэм Булганд тасархай тэргүүлж байна. Бусад нэр дэвшигчдийн адил сонгууль дө- хөхөөр гэнэт нутагтаа хайртай болчихсон хүн биш. 2008 оны сонгуулийн бараг маргаашнаас л бэлтгэлдээ гарч, нутагтаа багагүй ажил ам жуулсан. Хагас, бүтэн сайныг алгасалгүй Булган руу явсан гэж хүмүүс ярих юм билээ. УИХ-д түүнийг сууж байхад “Энэ хэн бэ” гэх хүн гарахгүй нь хэнд ч ойлгомжтой. Тэр ажил хэрэгч хүн. Амласнаа жинхэнээр ажил болгож чадах, худлаа хэлж, хшүн хуурдаггүй цөөхөн хүний нэг нь тэр болохоор Булганыхан итгэх нь ч аргагүй биз ээ. АН энд шаансгүйгээ мэдэрсэн байх, Д.Түмэнжаргал хэмээх Булгандаа ч нэг их танил болж чадаагүй хүнийг дэвшүүлжээ. Бусад найман хүний хувьд бараг л илүүдээ гарсан цаг хугацаа, хөрөнгө зардал болж байх шиг. Таамаглал: МАН-1

ГОВЬ-АЛТАЙ (Нэг мандат, найман нэр дэвшигч)

АН-ын Б.Ариунсан 2008 оны сонгуулийг бодвол бяд суусан, туршлага хуримтлуулсан. Өнгөрсөн сонгуулиар сонгогдож чадаагүй ч шинэ нэр дэвшигч гэхэд боломжийн санал авсан. Ямар ч байсан найдвар бий. Сонгогчдыг өөртөө татаж чадах эсэх нь өөрөөс нь л хамаарна. Дэлгэр сумын уугуул ч нутагтаа танигдаад удааг үй, сонгуулийн бус цагаар нутгаа гэх нь бага, АН-ын аймгийн хороо олигтой ажилладаггүй гэсэн сөрөг хүчин зүйл бий. Алтайнхан МАН-д үнэнч, өнгөрсөн сонгуулиудаар өнгө зүсээ хувиргаагүй. 2008 онд Ц.Даш дорж, Ж.Энхбаяр гэсэн хоёр шинэ хүнийг сонгосон. Энэ удаа ганц мандаттай болсон тул сонгогдох өрсөлдөөн сонгууль эхлэхээс бүр өмнө болж, хэн нь дэвших вэ гэсэн ээдрээтэй сонголтыг энэ хоёр хүнд тулгасан. Эцэст нь Ц.Дашдорж дэвшихээр болсноор Говь-Алтайн сонгууль шийдэгдчихсэн гэж үзэж буй хүн олон байна. Ц.Дашдоржийг нутгаа гэсэн сэтгэлтэй, сайдын алба хашсан багахан хугацаанд зүтгэлтэй, ирээдүйтэй, их улс төрд хол явах улстөрч гэдгээ харуулж чадсан, нутгийн жирийн олны дунд хэнээс ч илүү нэр хүндтэй гэж тодорхойлж байгаа юм. Таамаглал: МАН-1

ДОРНОГОВЬ-ГОВЬСҮМБЭР (Нэг мандат, есөн нэр дэвшигч)

МАН-аас нэр дэв ших эрхээ авсныхаа мар гааш өглөө баривчлагд сан Ц.Ананд базар хэрвээ сон гуульд оролцсон бол баараггүй гарах бай сан гэсэн яриа байна. Нэр дэвших бэлтгэлээ эртнээс базааж, дорнын говьд маш их хөрөнгө зарсан, богино хугацаанд нутгийнхны дунд ихээ хэн нэр хүндтэй болсон энэ бизнесмэн “тулаанд” орохгүй болсноор хүчний харьцаа АН-ын Я.Батсуурьт нэн ашигтайгаар эргэсэн. Ц.Анандбазарын оронд нөхөөсөнд явсан Ж.Батсуурьт найдвар их биш бололтой. Дорноговь, Говьсүмбэрийнхэн МАН-ынханд илүү талтай ч сүүлийн үед АН сүрхий идэвхжих болсон. Эдгээр хүчин зүйлийг тооцох юм бол хоёр Батсуурийн “том” Батсуурьт боломж түлхүү байгаа. Бусад долоон хүний хувьд боломж байхг үйтэй адил гээд шулуухан хэлчихье. Таамаглал: АН-1

ДОРНОД (Хоёр мандат, 14 нэр дэвшигч)

УИХ-ын гишүүн Д.Одбаяр Дорноддоо дархлагдаад байгаа. Аймгаа удирдаж, Хууль зүйн сайдын албыг хашиж, энэ нутгаас хоёр удаа УИХ-д сонгогдохдоо өөрийгөө таниулж чадсан, парламентын нэр хүндтэй гишүүдийн тоонд багтсан түүнд Дорнодынхон гурав дахиа итгэл үзүүлэх өндөр магадлалтай. Хоёр дахь мандатын төлөөх тулаанд АНын П.Алтангэрэл, Б.Мөнхцэцэг, МАН-ын Н.Номтойбаяр нар гол өрсөлдөгчид болох байх. П.Алтангэрэлийн хувьд өнгөрсөн дөрвөн жил Дорнодоос сонгогдон Их хуралд суусан, бас ч гэж гайгүй идэвхтэй ажилласан ч аймгийнхаа намын хорооноос нэр дэвших эрх өвөр төлж чадаагүй нь болгоомжлол төрүүлж бай гаа. Нутгийнхаа нам нэгтнүүдийн итгэлийг хүлээхгүй байгаа нь үнэн бол сонгогдоход хэцүү л байж таарна. Б.Мөнхцэцэг АН-ын лидер эмэгтэйчүүдийн нэг. Намынхаа ажил үйлсэд анхнаас нь зүтгэсэн, идэвхтэй, санаачилга тай, дайчин бүсгүй. Өнгөрсөн сонгуулиар Дорнодод дэвшээд унасан. Энэ жил даагаа нэлээд хатуухан нэхэх бодолтой байгаа. Н.Номтойбаярт Дорнодынхон хэрхэн хандаж байгаа нь нэг их тодорхой биш байна. Тэр улстөрчийн, нэр дэвшигчийн хувьд шинэ хүн, битүү морь. Нутгийнхандаа хувь хүнийхээ хувьд ямар ч байсан танигдсан. Гэхдээ энэ тойрогт “Гурав дахь хүчин” эвс лээс УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр, МАХНМ ҮАН-ын эвслээс геологич Ч.Хурц, ИЗНН-аас “Дорнод нутаг” сангийн тэргүүн С.Отгонбаатар нар дэвшсэн. Бас “Насны зам” компанийн захирал Ж.Энхжаргал бие даачихаж. Тэгэхээр амаргүй өрсөлдөгчид нэг тойрогт тунажээ. Ц.Шинэбаярыг мэдэхгүй хүн Дорнодод үгүй. Нэр нөлөө нь ч багагүй. Ч.Хурц гуай эх орны газар шороо, байгалийн баялаг гэсэн сэдвээр олон хүнийг өөртөө татах магадлал тай, түүний нэр төр, туршлага мэдлэгийг үнэлэх хүндлэх хүн ч цөөнгүй бий. Ардчилсан хөдөлг өөний удирдагч С.Зориг Дорнодоос сонгогдож, дараа нь дүү С.Оюун нь ахынхаа уламжлалыг үргэлжлүүлсэн, 2004 онд М.Зоригт ИЗН-аас дэвшиж ялалт байгуулсан нь С.Оюуны намд энэ нутгийнхан ихээхэн талтайг харуулдаг. Тэгэхээр С.Отгонбаатарт ч боломж бий. С.Энх жаргал Монголын томоохон компанийн за хирал хүн. Дорнодод зам тавих, засах чиглэлээр бас ч багагүйг хийсэн гэх юм билээ. Энэ бүг дийг нэгтгэн дүгнээд Дорнодод гал гарсан тулаан болно гээд хэлчихэд зөрөхгүй л болов уу. Таамаглал: МАН-1, АН ба бусад-1

Үргэлжлэл бий


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)