"ТҮЦ-ээр амь зуугчдын холбоо"-ныхон Т.Гантөмөрийг АТГ-т шалгуулна

"Монголын худалдаачдын холбоо", "ТҮЦ-ээр амь зуугчдын холбоо"-оос ээлжит хэвлэлийн бага хурал өнөөдөр Mongol News мэдээллийн төвд хийлээ. Тэд нийслэлийн удирдлагуудын шийдвэрийг эсэргүүцэж, хотын ерөнхий менежер Т.Гантөмөрийг АТГ-т өгөх гэж байгаагаа мэдэгдлээ. Тодруулбал одоо үйл ажиллагаагаа явуулж байгаа ТҮЦ-үүдийг ачиж, холдуулчихаад оронд нь автобусны карт зарах нэрээр найман сая төгрөгийн үнэ бүхий шилэн ТҮЦ байршуулж байгаа гэнэ. Энэ ажлыг хийхээр зэхэж байгаагийн цаана эрх ашиг нуугдаж байна гэж тэд үзэж байгаа аж.

Монголын худалдаачдын холбооны тэргүүн З.Пунсалдулам хэлэхдээ "Бидний удаа дараа өгсөн шаардлагад хотын удирдлагууд эцэслэн хариу өгөхгүй байна. Хотын дарга С.Батболд, НИТХ-н дарга С.Амарсайхан нар "Нийслэлийн худалдаа үйлчилгээний нийтлэг журам" батлагдтал ямар нэг нөлөө үзүүлэхгүй гэж ярьсан. Гэвч өнөөдөр ТҮЦ-ийг олноор ачиж байна. Бидний ажлыг нураан, ТҮЦ-ний бизнес хийх гээд байгаа Т.Гантөмөрийг АТГ-т өгнө" гэв.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)