ТҮЦ-д худалдаалагддаг түргэн хоол идэхгүй байхыг МХЕГ-аас анхаарууллаа

Гарал үүсэл нь тодорхойгүй, хадгалалтын горим зөрчсөн түргэн гэмтэх хүнсний бүтээгдэхүүн худалдан авахгүй байхыг анхаарууллаа. 

Энэ сарын 18-22 хооронд ХӨСҮТ-д ТҮЦ-ээр худалдаалагдаж байсан хаяг шошгогүй, хавчуургатай талхнаас 22 иргэн хоолны хордлогоор өвчилсөн. 

Иймд иргэд гарал үүсэл нь тодорхойгүй, хадгалалтын горим зөрчсөн, тасалгааны температурт ил худалдаалж буй хавчуургатай талх, кимбаб, пирошки, хуушуур, ороомог гэх мэт түргэн хүнсний бүтээгдэхүүн худалдан авахгүй байхыг сэрэмжлүүллээ. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)